Тайтгарал

Хаяадаа сэтгэл сэмрээд ... гунигаа би шүлгээр аргаддаг

Би би зүгээр л бүхнийг хүсэхгүй байна

2012 оны 01-р сарын 13 Нийтэлсэн muujee

Би юуч хийхийг хүсэхгүй

Би юуч ярихийг хүсэхгүй

Би юуч бодохыг хүсэхгүй

Би юуг ч анхаархыг хүсэхгүй

Би инээхийг ч хүсэхгүй

Би уурлахыг ч хүсэхгүй 

Би би зүгээр л бүхнийг хүсэхгүй байна

Боодолтой юм

2011 оны 10-р сарын 13 Нийтэлсэн muujee

Дурсамжаа баглаж боогоод хаячихаж

Дурсах гэтэл онгойлгох зүрх хүрхээ байж

Одоо би жаргалгүй байна гэжүү гэж өөрөөсөө асуугаад

Өнгөрсөн цаг  хугцаандаа алхах хүслээ хорисоор л ...

Дэндүү завгүй болчихоод дэггүйтэх нас өнгөрчихөөд

Амьдрал гэдэг хатуухан замаар алхахдаа хаядаа ядраад ч байх шиг

Хариуцлага гээчид нь хүлэгдээд эрх чөлөөг мэдэрмээр

Эргээд ахиад ганцхан удаа хэнээс ч хараат бус байхыг хүснэ

Энэ үгээрэй хайртай хүсүүсэй гомдоох гээгүй юмсан

Зүгээр л зүрх минь одоо жаргалтай байгаач бас нэг зүйлээр дутагдана...

Магадгүй би өнгөрснөөсөө өөр нэг мэдрэмжийг хүсээ юм болов уу ?




Надад энд хэн ч алга ...

2011 оны 09-р сарын 14 Нийтэлсэн muujee

 Үл ойлголцол бүхнийг алхсаад зугтахсан

Үг үгүй, дуу хоолойгүй өөр ертөнцөд очихсон

Өөрийгөө хэн гэдэгийг мартаад

Өнггүй ертөнцийг олохсон

Сэтгэлийн мухарт ганцаардал гацчихаад

Сиймхий андахгүй гунигтай ханьсан зүрх өвтгөнө

Бодолгүй амьдрал гэж байдаг бол...

Биелэхгүй хүсэл гэж байхгүй байх

Мөрөөдөлгүй амьдрал гэж байдаг бол...

Магадгүй би илүү жаргалтай ч байх байсым билүү

Холойд нулмис тээгэлчихээд гаргаач ганцаадралыг чинь тайлья гэх шиг

Хамар шархирч шүлсээ залигхад хөндүүрлэж цээж давчидана

Зүгээр л амьсгалхад хүртэл хэцүү

Зүрх минь цохилохгүй байгаа ч юм шиг нам гүмд би ганцаараа

Надад энд хэн ч алга ...






Тэмтчиж тэмтчиж ирсэн тавилан дүүрэн хайр минь

Тэнгэр ниргэтэл уйлсан заяа дүүрэн амьдрал минь

Ход ход инээсэн гэр дүүрэн гэгээ минь

Холоос тосоод гүйсэн хонгорхон бяцхан үр минь

Хайртай юу гээд асуухад минь

Хайтай хайтай  гэж эгдүүтэй хэлхэд чинь

Зүггүйтэж уур хүргээд зөрүүдлэж нүүрээ буруулчихаад

Зөвхөн таньдаа л хайртай гэж байгаа мэт зальтай харцаар хархад чинь 

Учирлын бөөрөнхий ертөнцөд

Өөрөөр жаргалын дээдийг төсөөлөж үл чадна

Аавтайгаа ээжтэйгээ хүү минь ахиад нэг тавьлан дүүрэн хайрыг хүлээгээд 

Аз жаргалтэй заяа дүүрэн айл болно ...


Энэ би биш ... Бухимдал

2011 оны 08-р сарын 16 Нийтэлсэн muujee

Уурлаж өөрийгөө зовоох утаггүй мэт санагдавч 

Ухаан мэдрэлгүй уурлах нь  амар санагдана,,, хаяадаа

Өөрөөсөө бусдыг түлхэн 

Өнгөрсөн цаг хугауаанаас өө эрэн бухимдлаа нэмнэ

Зүрх хүчтэй оволзон

Зөрүүд зангаар өөрийгөө зөвтгөж

Чанга дуугаар үг өдөн бухимдах нь

Чамлалттай  санагдаж уйлахыг хүснэ

Бусдыг гомдоож ганцаараа үлдчихээд 

Буруугаа хэнээс хайхаа мэдэхээ болихоор

Сэтгэлд ухаарлын бодолууд эргэлдэн

Сэрээсэй энэ зүүд байгаасайг гэж өөрийгөө хуурна

Бодол...  бодол...  бодол...

Би яагаад ингэтлээ уурлаа юм бол

Энэ би биш ... Бухимдал 

Эргээд бодохнээ саяны мөрөөр ахиад л өөрийгөө зөвтөгчихлөө

Элдэв жаргал хэмжээтэй 

Эцэст нь төлөх үнэтэй


Хэн нэгний хэн нэг

2011 оны 08-р сарын 15 Нийтэлсэн muujee

Хэн нэгний хувьд би хэн нэгэн байсым гэж үү

Хэзээч юм бэ намайг боддог байсан гэж үү 

Өнгөрсөн цаг хугацаандах мөрөөдөл нь байсым гэж үү

Өнөөдөр харин өөрчлөгдөө юм болов уу

Хайр чин наймайг хайж байгаа болов уу

Хаа нэгтээгээс харж байгаа болов уу

Дурсамж болгоод тоосонд даруулсан нь лавтай

Дурдатгал болгоод хаа нэг боддог нь лавтай

Хэн нэгний хэн нэгэн байх ЖАРГАЛ

Хэн нэгнийг хэн нэгнээ болгох ЖАРГАЛ

Хэзээч тэгээд түүнийгээ гомдоохгүй байх нь ХАРИУЦЛАГА

Хэрэгтэй үед нь хажууд нь байвал ХАЙР ,,,



kiss


Орчлонгын хамгын тод өнгө нь байх болно

2011 оны 05-р сарын 06 Нийтэлсэн muujee

Энхрийхэн миньдээ инээд алдсан харцнаас чинь би хайрыг олж хардаг 

Энхрий дотоно үгсээс чинь би халамж мэдэрдэг

Хайр дүүрэн тэврэлтээс чинь би тайтгаралыг олдог 

Хан хэнтий шиг нөмрт чинь би бүсгүйн тавьлангаа даатгадаг

Гэр дүүрэн хөөр баяслыг гэнэн хонгор үрээсэй мэдэрдэг

Гэргий хүний жаргалыг би хүүгийнхээ инээдээр мэдэрдэг

Аж жаргалын утга учирыг би гэр бүлээрэй төсөөлдөг

Амьдралд заяах нандин хайрыг би  гэр бүлдээ хайрлана

Бурхан шиг шүт гэвэл би гэр бүлээ шүтэнэ

Буурал орчилонд гандаалгүй хайрын өнгөөр будана 

Он жилүүд өнгөрхөд олон олон үрсээ тойруулаад

Одоо байгаагаасаа ч илүү ихээр орчлонгын хамгын тод өнгө нь байх болно миний гэр бүл



kiss


Чиний эзгүй шөнө

2011 оны 05-р сарын 06 Нийтэлсэн muujee

Чиний эзгүй шөнө нойр хульжин гивүүрэн хэвтэнэ

Чиний эзгүй шөнө өглөөг хүлээн цагтай нөхөрлөнө

Чиний эзгүй шөнө хөнжил хөнгөдөн ор томдоно

Чиний эзгүй шөнө өнгөрснөө дурсан ганцаараа инээнэ

Цагын зүү удаанаас удаанаар эргэлдэхэж

Цана цохисон цонхонд гэрэл ойхыг хүлээж 

Цасанд дарагдсан хотын гудамж хөлийн мөрөөр дүүрхэд

Цаг аль хэдийнэ 09.00 заахад чи минь гэртэй ирнэ

Харин би унтцан байх болов уу яах бол ??????? нойр хүрдэггүй ээ өглөө хурдан болоосой


Би чамдаа хайртай 

Магадгүй чи намайг харсан болхоор тэр юм болов уу

Би чамдаа хайртай

Магадгүй чи надаас хамтдаа ахлхахыг асуусан болхоор тэр юм болов уу

Би чамдаа хайртай

Магадгүй чи миний утсыг асуусан болхоор тэр юм болов уу

Би чамдаа хайртай

Магадгүй чи  минь намайг ойлгож, халамжилдаг болхоор тэр юм болов уу

 Би чамдаа хайртай

Магадгүй чи намайг уучилдаг юм болхоор тэр юм болов уу

Би чамдаа хайртай

Магадгүй чи намайг байгаагаар минь хайрласан болохоор тэр юм боловуу

Би чамдаа хайртай 

Магадгүй би өөрөө   чамайгаа шалтгаангүйгээр хайрлахыг хүссэн болохоор тэр байх


Гуниг чи хаа сайгүй ...

2011 оны 03-р сарын 20 Нийтэлсэн muujee

Хайраа оллоо одоо ганцаардаж гунихгүй гэсэн яасан 

Хааяадаа бас ... Эргэлт ирээд явахын надад 

Хамгийн зэвүүн нь үхтлээ уйлахын урьд урьдынхаас илүү

Түүндээ тэгтлээ хайртайн болохоор тэр хэрээрэй гомдох юм. Гомдоох юм уучил

Тэгээд л нөгөө хэдэн мөртөө сараачих гээд

Тэсгэл үгүй блогоо буцаагаад нээгээ хаясан 

Гуниггүй амьдрал байдгүйм байна

Ганцаадахгүй байна гэдэг худлаан байна...






Чамтайгаа хамт байх гээд л

2009 оны 10-р сарын 29 Нийтэлсэн muujee

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

Яагаад нойр хүрдэг юм болоо

-Ядраад л 

Яагаад ядардаг юм болоо

-Ажил хийгээд

Яагаад ажил хийдийн болоо

-Амьдрах гээд

Яагаад амьдардаг юм болоо

- ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, мээээдкү,,,,,,,,,,,,,,,,,,,,,, бодол

- Аан оллоо ЧАМТАЙГАА ХАМТ БАЙХ ГЭЭД Л


kiss


Энэ л амьдралын жинхэн утага учир


Гараад ганцаараа алхнаа гэхээр уйтгартай

2009 оны 09-р сарын 04 Нийтэлсэн muujee

Гараад ганцаараа алхнаа гэхээр уйтгартай

Гараас минь хөтлөх чи минь үгүй болхоор гунигтай

Гацчихсан юм шиг л нэг газартаа суугаад л баймаар

Ганцхан чамтайгаал явмаар... гараас минь хөтлөхийг чинь хүлээмээр

Хайр нь гунигтай байна яахуу

Хайр нь ганцаардаад байна яахуу

Хайр нь уйлмаар байна яахуу

Хайр нь чамайгаа санаад байна яахуу

Гуниг үргээгээд хүрээд ирдэгдээ чи минь

Ганцаардал үрэгтэл инээдэгсэн чи минь

Гараас минь атгаад битгий уйлдаа гэдэгсэн

Ганцхан чамдаа хайртай гээд тэвэрдэгсэн

хайр нь түрүүлж очоод гэртэй хүлээж байя за ханиа чамдаа хайртай шүү


Гуниг миний сүүдэр

2009 оны 07-р сарын 22 Нийтэлсэн muujee

Зах хязгааргүй жаргал байдаггүй юм гэжүү

Заавал нэг гуниг намайг хайгаад ирэх юм

Ингээд л би тайтгарал хайн цаас мөрлөнө

Эрхэлхэд, уурлахад, цаас үзэг хоёр минь л намайг тайтгаруулах юм

Уурлахгүй юм даа үзэг минь надад, чанга даран бичхэд минь

Ундуйцахгүй юм даа цаас минь надад, урчих шахам сараачиж байхад

Яагаад гэж асуухгүй юм даа гомдлоо шивнэн уйлж байхад

Ярхыг минь хүртэл төвөгшөөлгүй сонсох юм даа үзүэг цаас хоёр минь

Бичээд суухдаа би үнхээр тайвшрах юм

Бэхээр дамжуулан нулмисаа цаасанд шингээн тайвшрах юм

Хоромхон зуурт л цаасан дээр хамаг гомдлоо тайлчаад

Хорвоод баяр,гуниг хослож байдгыг өөртөө санууллаа...

2009.06.14

Nadad irsen nandin hair

2009 оны 04-р сарын 11 Нийтэлсэн muujee

Hulee hairaa hulee huslee boogduulaad amidrald sugd

Ter chamd hurteelgui hair...

Tevcheer zaagaad l huleegeed bai

Tolgoid, setgeld, zurhend min zuvhun ene l medregdej baisan

Toolood uzvel durlaliig medresen uduruus hoish

Tolgoi uvduj baih chin... 2555 alban bus too

Tiimee ene udruuded bi gantsaardaj guniglaj TAITGARAL eren

Tsaas murludug bailaa

Tsagaa olson taitgaraliig tsagaan tsaas tsenher beh zurhend min buulgaj

Tsagaar bus udruur gunig urgeendegsen

Dadad ursen nandin hair

Tsagaan tsaasan deer yagaa butruulan

Zurhuug ni ulgiidun avsan udruus hoish ungursun tsag hugtsaa

Unuudur unuudruus tsaash urgeljiin urgelj duusahsgui taitgaral bolon

Zurhend min Az jargaliig medruulne Nadad irsen nandin hair mini chi Hani Gerelt-Od doo BI CHAMD HAIRTAI

Нооргоо ухаж суутал ийм нэг шүлэг байна

Цэг юуны цэг гээч сэтгэлийн минь цэг

Дууслаа гунигтай хэдийч дууслаа

Хоолой дээр нулмис түгжирч

Нүдээ нээсэн ч харанхуй байна сэтгэлийн минь зул унтраа юм болууда

Нууцхан хайр минь нууц чигээрэй дуусагдэ

Энэ сэтгэлийнхээ хаалагыг хаагаад түгжчихэе

Эргэж харалгүй түлхүүрийг нь

Гунигтай гүн хөх тэнгисрүү шидчихэе

Хаалгаа тас саваад хатуу чанга төмөр цоожоор түгжчихлээ

Хайгаад олохгүй ээ түлхүүрийг нь хаана байгааг нь хэн ч мэдэхгүй

Өөрөөсөө бас нуугаад өнггүй ертөнцийн цонхоор гаргаад шидчихсэн

Өглөө ч үгүй өдөр ч үгүй шөнө ч үгүй тийм ертөнц байдаг юм

Энүүгээр нэг шаналсан сэтгэл байхад

Энд би дурлаад яах юм бэ

Сэтгэлээ өвтгөхгүй гэсэндээ би түгжчихлээ

Сэрээж болхооргүйгээр нойрсуулчихлаа

Одоо дахиад хүчтэй дурлахгүй ээ

Нооргоо ухаж суутал ийм нэг шүлэг байна. Тэр үед надад ийм их гунигтай байсым гэжүү ... Одоо бол би жаргалтай байнаа түй түй цагаан хэл ам хүрчихүйдээ хэхэ АМЬДРАЛД УЧИРСАН СҮҮЛИЙН ҮҮРДИЙН БАТ БӨХ ХАЙР ингэж хэлэгдэх хайртайгаа учирсандаа баяртай байна, жаргалтай байна

Архив